УУДАМ ГОВИЙН ГЭРЭЛ ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Б.ХАНДАРМАА

Эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай компанийн цахим хуудсанд зочилж бидний хүсэл зорилго түүхийн талаар мэдээлэл авч байгаа эрхэм харилцагч танд Уудамговийн гэрэл ХХК-н нийт ажилтнуудын өмнөөс мэндчилж байна. Та бүхний дэмжлэг, итгэл үнэмшил бидний амжилтын үндэс юм. Цэвэрлэгээ үйлчилгээний ажил гэдэг нь зөвхөн цэвэрлэгээ хийх бус, бидний эрхэм зорилго бол ажиллах орчныг илүү тав тухтай, эрүүл байлгах юм.
Бидний цэвэрлэгээний үйлчилгээ зөвхөн чанартайгаас гадна, мөн таныг эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, байгаль орчинд ээлтэй байлгах чухал үүрэгтэй. Манай компани нь инновацид суурилсан, Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээг захиалагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн гүйцэтгэж ирсэн маань байгууллагын нийт ажилтнуудын бахархал юм. Тус мэндчилгээг Оюу толгой ХХК болон бусад хамтран ажилладаг байгууллагууддаа өнөөг хүртэл бидэнд итгэл үзүүлж хамран ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд говь нутгийн хөгжил дэвшилд хамтын хүчээр хувь нэмэр оруулан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

en_USEnglish