ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ

ЦЭВЭР ОРЧИН

ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

Шилдэг ажил олгогч байна

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭД  БОЛОН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЧҮҮДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, ӨРХИЙН ОРЛОГЫГ ТОГТМОЛ БАЙЛГАХ ЗАМААР ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН.

Хөгжил дэвшлийн түнш байна

ЗАХИАЛАГЧ БОЛОН ОРОН НУТАГ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ НАРТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЖ, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА

Эх дэлхийгээ эрхэмлэн хайрлана

ХОГ ХАЯГДЛЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР АНГИЛАН ЯЛГАЖ, ДАХИН БОЛОВСРУУЛАЛТЫГ ДЭМЖИН АЖИЛЛАСНААР БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛСЭН.

Тогтвортой үнэ цэнийг бүтээнэ

ТӨСЛИЙН УДИРДЛАГЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖЛЫН БАЙРЫГ ХЭВЭЭР ХАДГАЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ БУУРУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ  ХАНБОГД СУМЫН ХӨГЖИЛД ТОДОРХОЙ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛСАН.

Компанийн танилцуулга

Манай компанийн цахим хуудсанд  зочилж бидний хүсэл зорилго түүхийн талаар мэдээлэл авч байгаа эрхэм харилцагч танд Уудамговийн гэрэл ХХК-н нийт ажилтнуудын өмнөөс мэндчилж байна.

Говь нутгийн хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж ажиллаж байгаа бидний  10 гаруй жилийн үйл ажиллагаа явуулж байна.

Үйлчилгээний ажил гүйцэтгэж байгаа бидний хувьд хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрч ажиллах нь тэргүүн чиг үүрэг билээ.

Манай компани нь Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээг захиалагчийн сэтгэл ханамжид суурилан гүйцэтгэж ирсэн маань байгууллагын нийт ажилтнуудын бахархал юм.

Тус мэндчилгээг Оюу толгой ХХК болон бусад хамтран ажилладаг байгууллагууддаа өнөөг  хүртэл бидэнд итгэл үзүүлж хамран ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд говь нутгийн хөгжил дэвшил хамтын хүчээр хувь нэмэр оруулан ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Манай үйлчилгээ

ХЭМАБ-ын бодлого

Аюулгүй ажиллагааны хууль дүрмийн хэрэгжилтийг тогтмол хангаж, ажлын байрны аюулгүй байдал, ажилтнууд аюулгүй ажиллагааны төлөвшил мэдлэгийг сайжруулж, өдөр тутмын аливаа ажлын явцад эрсдэл аюулыг мэдээлэх, арга хэмжээ авах үйл ажиллагааг тогтмолжуулна

ХЭМАБ-ын зорилт

•Дүрэм журмын хэрэгжилтийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн сар бүр  93 хувиар биелүүлнэ

•Ажилтнуудын мэдлэг шалгах асуумжийн хүрээг нэмэгдүүлж, хамрагдалтын хувийг 80 дээш болгон сайжруулна

•Аюулыг мэдээлэх үйл ажиллагааг хэсэг бүр дээр хамгийн багадаа 6 доошгүйг мэдээлж, явцыг тогтмол мэдээлж, аюулыг арилгах арга хэмжээг авна

•Дунд эрсдэлтэй ажлын (багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж) эрсдэлийн удирдлагын зааварчилгааг боловсруулж, хэрэгжүүлж үнэлгээг тогмол хийнэ

Байгаль орчны бодлого

Байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах хүний үйл ажиллагааг бууруулахад хувь нэмрээ оруулж, хог хаягдлын менежментийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эх үүсвэр дээр нь ангилж, ажилтнууд болон хэрэглэгчдийн  экологийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Байгаль орчны зорилт

•Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах үйл явцыг хамгийн багадаа нэг төрлийг хэвшүүлнэ

• Хог ангилан ялгах, экологийн боловсролын чиглэлээр нийт ажилтнууд болон сургуулийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулна

Чанарын бодлого

Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг эрхэмлэсэн үйлчилгээ үзүүлж, байгууллагын үр ашиг, цэвэрлэгээний үнэ цэнийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлагын тогтолцоог нэвтэрүүлж, хэрэгжилтийг үр дүнтэй ханган ажиллана

чанарын зорилт

•Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, хөндлөнгийн баталгаажуулалтыг хийлгэнэ

•Оффисын цэвэрлэгээ үйлчилгээний жишиг стандартыг  боловсруулж, Стандарт хэмжил зүйн газарт бүртгүүлнэ

•Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшинг 95 хувиас бууруулахгүй байна

•Цэвэрлэгээ үйлчилгээний гүйцэтгэлийн хувийг бүх хэсгүүдэд 80 хувиас доошгүй хийж гүйцэтгэнэ