Манай үйлчилгээ

Оффис цэвэрлэгээ, Үйлчилгээ – Оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Барилгын ашиглалт, арчилгаа хамгийн чухал байдаг юм. Мөн байгууламжийн үнэ цэнийг өсгөж байдаг. Бидний үйлчилгээний гол зорилго нь хэрэглэгчийн сэтгэл ханамж бөгөөд уурхайн талбайд байнгын санал асуулга сайжруулалтын санал дээр үндэслэж илүү чанартай үйлчилгээг санал болгодог.

Онгоц буудал цэвэрлэгээ , Ачаа тээшийн үйлчилгээ – Онгоцны буудлын цэвэрлэгээ үйлчилгээ нь бусад үйлчилгээний байгууллагаас онцлогтой бөгөөд бид явагч болон ирэгчийн танхимд зорчигчгүй үед цэвэрлэгээ болон үйлчилгээг явуулах хэрэгцээ дээр суурилдаг. Мөн маш олон тооны зоригч байнгын хөдөлгөөнд байдаг тул ариутгалыг энгийн цэвэрлэгээнээс хоёр дахин илүү хийх түүнд зориулсан ариутгалын тусгай бодисыг ашигладага юм

Спорт заал цэвэрлэгээ үйлчилгээ – Нийтийн биеийн тамирыг дэмжих дасгал хөдөлгөөн хийх газар нь эрүүл, аюулгүй, цэвэр байх шаардлагатай бөгөөд ариутгал халдваргүйтгэл болон үйлчилүүлэгчийн сэтгэл ханамжид суурилсан үйлчилгээг үзүүлэхийг зорьдог болно. Хамгийн чухал хэсэг болох хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөөнд байнгын цэвэр бөгөөд бэлэн байдлыг хадгалах явдал юм.

Гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээ – уурхайн талбайд гадна талбайн арчилгаа цэвэрлэгээ маш чухал бөгөөд нийтийн хэсгүүдэд халдвар дамжих магадлал өндөр байдаг тул шат, бариул болон тамхины цэгийн ариутгал зайлшгүй шаардлагатай байдаг. Нийтийн эзэмшлийн талбайд бид цэвэр тухтай амрах шаардалагатай байдаг тул байнгын цэвэрлэгээ болон арчилгааг гүйцэтгэдэг.

Олон нийтийн арга хэмжээ – 50-1000 хүний Уурхайн талбайд болох нийтийн хамарсан арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай цэвэрлэгээ ба үйлчилгээг үзүүлдэг юм. Нийтийг хамарсан үйл ажиллагаанд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, Нийтийн ариуц цэврийн өрөөг зөв боловсон ашиглах зэрэг нь үйлчилгээний стандартаас эхлэх юм.

Оффисын бичиг хэрэг түгээлт